“Шударга ёс бүлэг” гурван асуудал хэлэлцжээ
УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар үндсэн гурван асуудлыг авч хэлэлцжээ. Энэ талаар тус бүлгийн гишүүн, Сангийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар үндсэн гурван асуудлыг авч хэлэлцжээ. Энэ талаар тус бүлгийн гишүүн, Сангийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ. Тэрээр “Нэгдүгээрт, малыг индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг ярилцсан байна. Ер нь Монгол улс өөрөө бэлчээрийн мал аж ахуйтай, байгалиас маш их хамааралтай, эрсдэлтэй аж ахуй эрхэлж байгаа улс. Тийм учраас энэхүү эрсдлээс хамгаалах, зах зээлийн оновчтой механизм бий болгох эрэл хайгуулыг 10 гаруй жил бид хийлээ. Монгол орны хувьд малыг индексжүүлэх даатгалын системд шилжих нь зүйтэй юм гэдэг дүгнэлтэд бүлгийн гишүүд хүрлээ. Сангийн яамнаас тус хуулийн төслийг санаачлан бэлтгэж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барьсан. Энэхүү даатгалд малчид сайн дураараа оролцохоор хуульчлан зааж өгсөн байгаа. Хоёрдугаарт, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол орон цаашдаа эдийн засгийн нэгдсэн бодлого, төлөвлөлттэй байха. Тэр нь уламжлагдаж ирдэг байх. Хамгийн гол нь хөтөлбөрүүд нь нэгдсэн бодлогод зангигдсан байх. Санхүүгийн эх үүсвэрүүд нь хөрөнгө оруулалтаар баталгаажсан байх зэрэг механизмийг бий болгож ажиллах нь зүйтэй юм бүлэг үзлээ. Гуравдугаарт, бусад асуудлын хүрээнд иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн талаар ХАХНХ-ын С.Эрдэнэ сайдын мэдээллийг сонслоо. Мэдээллийн дараа тус хуулийг идэвхтэй дэмжиж оролцохоор нэгдсэн байр сууринд хүрлээ. Хамгийн гол нь эрүүл мэндийн даатгалын хууль иргэнд ойр, тэднийг илүүтэй хамгаалсан байхыг чухалчилж үзлээ” гэлээ.
Дашрамд өгүүлэхэд тус бүлгийн дарга гадаадад томилолтоор ажиллаж байгаа юм байна.


















