"Шударга ёс" эвсэл завсарлага авлаа
УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Өршөөлийн хуулийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр Шударга ёс эвслийн зүгээс Өршөөлийн хуулийн
Мэдээллийн алба

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Өршөөлийн хуулийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр Шударга ёс эвслийн зүгээс Өршөөлийн хуулийн хоригт гол шалтгаан болоод байгаа авлига албан тушаалтай холбоотой 350 тэрбумын хэрэгт холбогдоод байгаа 100 гаруй хүний нэрийг ил гаргахыг шаардаж, хуулийн хүрээнд ажлын таван өдөр уг хуулиар завсарлага авлаа.
Ийнхүү “Шударга ёс” эвсэл завсарлага авснаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг энэ долоо хоногийн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхгүй нь тодорхой боллоо.


















