Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Шударга ёс” эвслийн байр суурь тодорхой болно

УИХ дахь суудалтай улс төрийн намууд хаалттай хуралдаж дууслаа. Хуралдааны дараа УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэгээс мөн товч мэдээлэл хийв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шударга ёс” эвслийн байр суурь тодорхой болно
“Шударга ёс” эвслийн байр суурь тодорхой болно. Зураг: МҮОНРТ

УИХ дахь суудалтай улс төрийн намууд хаалттай хуралдаж дууслаа. Хуралдааны дараа УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэгээс мөн товч мэдээлэл хийв.

Тэрбээр “Өнөөдрийн бүлгийн нэгдсэн хуралдаанаар хоёр үндсэн асуудлыг хэлэлцсэн. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг батлахаар төлөвлөгөөнд орчихсон явж байна. Үүнд манай бүлгийн гишүүн Ц.Цолмонгоор ахлуулсан эрдэс баялгийн салбарт ажилладаг эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй хэсэг ажиллаж байна. Одоо өргөн бариад байгаа төсөл дээр нэлээд өөрчлөлт оруулах байх. Тав дахь өдөртөө багтаад манай бүлгийн нэгдсэн байр суурь тодорхой болно. Өнөөдрийн хуралдаанаар бид бүлгийн үйл ажиллагааг хэрхэн идэвхтэй байлгах тухай ярилцсан. Өнгөрсөн намар, хаврын болон ээлжит бус гээд хэд хэдэн чуулганы ард гарчихаад байна. Засгийн газарт манай бүлгээс томилолт аваад ажиллаж буй сайд, дарга нарын ажлын үр дүнтэй танилцах, бүлэгтэй улс төрийн томилгоогоор холбогдож байгаа хүмүүс ажлаа яаж хариуцаж байгаа талаар мэдээлэл өгдөг ажлыг үргэлжүүлэн явуулах тухай ярилцлаа” гэж мэдээлсэн юм.

Түлхүүр үг:Батцэрэг
Хуваалцах