Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

"Шударга ёс" эвслийн бүлэг “Давхар дээлний” асуудлыг хойшлууллаа

Өнөөдрийн чуулганаар гишүүдийн “давхар дээлний” асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлогдлоо.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Шударга ёс" эвслийн бүлэг “Давхар дээлний” асуудлыг хойшлууллаа
"Шударга ёс" эвслийн бүлэг “Давхар дээлний” асуудлыг хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганаар гишүүдийн “давхар дээлний” асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлогдлоо.

Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиулын анхны хэлэлцүүлгийг хийх үеэр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс тав хоногийн завсарлага авлаа.

Ингэснээр Засгийн газрын гишүүд давхар УИХ-ын гишүүн байх эсэх асуудал анхны хэлэлцүүлгээсээ хойшлогдож байна. Уг асуудал ирэх долоо хоногийн пүрэв гарагийн ээлжит чуулганаар дахин хэлэлцэгдэх юм.

Хуваалцах