"Шударга ёс" эвслийн бүлэг хуралдлаа
УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналтай байна.
Мэдээллийн алба

УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналтай байна.
Харин төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих байр сууринд санал нэгдсэнээ тус бүлгийнхэн мэдээллээ.
Намын бүлгийн зүгээс хэлэлцүүлгийн шатанд байгаа зарим хууль тогтоолын төслийг яаралтай батлаж хаврын чуулганаа завсарлуулах ёстой гэж үзэж байгаа юм.


















