Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Шударга ёс” эвслийнхэн төсвийг танахыг зөвлөв

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаар 2014 оны төсвийн тухай хуулийг хэлэлцжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шударга ёс” эвслийнхэн төсвийг танахыг зөвлөв
“Шударга ёс” эвслийнхэн төсвийг танахыг зөвлөв. Зураг: МҮОНРТ

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаар 2014 оны төсвийн тухай хуулийг хэлэлцжээ.

Бүлгийн хуралдаанаар зарим нэг төсвийг танах нь зүйтэй гэж үзжээ. Тухайлбал урсгал зардлыг болон хөрөнгө оруулалтын зардлыг танах шаардлага байгааг онцлов.

Тус бүлэг урсгал зардлаас 160 тэрбум, хөрөнгө оруулалтаас 360 тэрбум төгрөг танах буюу хэмнэх бололцоо байна гэлээ.
Дашрамд өгүүлэхэд энэ удаагийн төсвийн тухай хуульд сандал, ширээ, тансаг машин худалдаж авах, түүнчлэн зарим зүйл нь бэлэн болоогүй тодорхой бус хөрөнгө оруулалт их орж ирээд байгааг эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Түлхүүр үг:Шударга ёс эвсэл
Хуваалцах