Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүдний эмч нар үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ

“Montero Medical Missions” гэх Америкийн төрийн бус байгууллага нь дэлхийн улс орнуудаар сайн дураараа аялан явж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, бүрэн эмчилгээг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэдэг байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүдний эмч нар үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ
Шүдний эмч нар үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ. Зураг: МҮОНРТ

“Montero Medical Missions” нэртэй Америкийн төрийн бус байгууллага нь дэлхийн улс орнуудаар сайн дураараа аялан явж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, бүрэн эмчилгээг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэдэг байна.

Энэ удаад тус байгууллагын хоёр шүдний эмч манай улсад ирж нэн ядуу буюу амьдралын чадвараа алдсан, гэр оронгүй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ.

Энэхүү буяны үйл ажиллагааг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн оюутнууд, шүдний эмч нар дэмжин хамтран ажиллаж байна. Үзлэг эмчилгээ өнөөдөр “Гялс” төвийн шүдний эмнэлэгт эхэлсэн бөгөөд гурван өдөр ажиллах юм байна.

Тэд цаашид манай улсын Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран хиймэл хөл, нүдний мэс засал зэргийг үнэ төлбөргүй хийж үйлчлэх зорилготой байгаа аж.

Хуваалцах