Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүдний рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Дентазон” ХХК-ийн шүдний эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүдний рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо
Шүдний рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо. Зураг: МҮОНРТ

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Дентазон” ХХК-ийн шүдний эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Хяналтаар шүдний зөөврийн рентген аппаратыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авч, зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар түр зогсоож, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллалаа.

Хуваалцах