Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шугам сүлжээний худаг, тагны бүрэн бүтэн байдалд шалгалт хийв

“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН-ТАНЫ ОРОЛЦОО” аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК, “ЭрчимБаян-Өлгий” ХК-ийн шугам сүлжээний худаг, тагны бүрэн бүтэн байдал, ашиглалтад хяналт шалгалт хийв. Шалгалтаар зарим худгийн таг дутуу хаагддаг, худгийг байгалийн чулуу,

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шугам сүлжээний худаг, тагны бүрэн бүтэн байдалд шалгалт хийв
Шугам сүлжээний худаг, тагны бүрэн бүтэн байдалд шалгалт хийв. Зураг: МҮОНРТ

“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН-ТАНЫ ОРОЛЦОО” аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК, “ЭрчимБаян-Өлгий” ХК-ийн шугам сүлжээний худаг, тагны бүрэн бүтэн байдал, ашиглалтад хяналт шалгалт хийв. Шалгалтаар зарим худгийн таг дутуу хаагддаг, худгийг байгалийн чулуу, лист төмөр зэргээр хаасан, худаг, сувагчлал, кабель шугамууд нь хогоор дүүрсэн, арчлалт цэвэрлэгээ хийгдээгүй, авто зам, машины зогсоолд байрласан худаг стандарт бус тагтай байгаа нь аваар осол гарах боломжийг бүрдүүлсэн зэрэг зөрчлийг илрүүлж арга хэмжээ авчээ.

Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Өлгий сумын ЗДТГ хамтран тус сумын нутаг дэвсгэрээс урсдаг Ховд голын хоёр талын 30 км эрэг дагууд хуурай хог хаягдлыг түүж, ачиж, их цэвэрлэгээ хийлгэх ажлыг зохион байгуулжээ. Цэвэрлэгээнд 1200 гаруй хүн оролцож 32 тэвш /портер/ хуурай хог хаягдлыг түүж цэвэрлэсэн байна.

Хуваалцах