Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шугамын шинэчлэлийн зардлыг бууруулж байна

Улаанбаатар хотыг цахилгаанжуулж, агаарын шугам барихдаа анхлан модон тулгуур ашиглаж эхэлсэн байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шугамын шинэчлэлийн зардлыг бууруулж байна
Шугамын шинэчлэлийн зардлыг бууруулж байна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотыг цахилгаанжуулж, агаарын шугам барихдаа анхлан модон тулгуур ашиглаж эхэлсэн байдаг. Манай оронд хэрэглэж байсан модон тулгуурууд нь ялзралын эсрэг нэвчүүлэлт хийгдээгүй, ашиглалтын хугацаа 10 жилээс ихгүй байв. Гэтэл агаарын шугамд орж буй бусад материал тоноглол-утас, хөндийрүүлэх хийцийн ашиглалтын хугацаа хамаагүй илүү байдаг. Үүнээс үүдэн тулгуурын ашиглах хугацааг сунгах асуудал үүсч байлаа. 2005 оноос эхлэн төмөр бетон шонг түлхүү ашиглаж эхэлсэн боловч хөдөө орон нутгийн агаарын шугамын дийлэнх тулгуур нь мод ба ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан байдалтай байна. Өнөөдөр зөвхөн УБЦТС ХК-д солих шаардлагатай 35 кВ-ын АШ-н тулгуур 5000 гаруй байна. Эдгээрийг солиход асар их зардал гарч байна.

2016 оноос эхлэн УБЦТС ХК нь түгээх сүлжээний модон шонтой АШ-ын засварыг дэлхийн дэвшилтэт технологи болох ССА антисептик нэвчүүлж боловсруулсан гуалин хэрэглэж засварын зардлыг бууруулах зорилт тавьж байна. Ингэснээр 35 кВ-н ЦДАШ-н тулгуурын үнэ 4-5 дахин буурах боломжтой болжээ.

Хуваалцах