Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчин манай улсад алга байна
Авилга хээл хахуулийн гэмт хэргийн талаар мэдээлэгч буюу шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчин манайд алга байна. 2014 онд УИХ-ын нэр бүхий гишүүд хууль санаачилж УИХ-д өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй.
Мэдээллийн алба

Гэтэл гаднын улс орнууд тухайлбал, АНУ-ын засгийн газар 2017 онд авилга хээл хахуулийн хэрэгт холбогдогчдоос 3,7 тэрбум төгрөг буцаан авсны 3,4 тэрбум төгрөгийг шүгэл үлээгчдийн тусламжтайгаар илрүүлсэн хэрэг байсан байна.
Цаашид авилга хээл хахуулийн хэргийн талаар мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг яаралтай бий болгох хэрэгтэй гэж өнөөдөр болсон “Мэдээлэгчийг хамгаалах бодлого, арга зам” хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байна. Авилгатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны ажилтан комиссар н.Баярсайханы ярианд анхаарлаа хандуулна уу...