Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүхэрчин дайчид залуу офицероор эгнээгээ тэллээ

Дэслэгч О.Лхагвасамбуу нь ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид салааны захирагч албан тушаалд томилогдсон бөгөөд шүхэрчин дайчид шинэ залуу офицероор эгнээгээ тэллээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүхэрчин дайчид залуу офицероор эгнээгээ тэллээ
Шүхэрчин дайчид залуу офицероор эгнээгээ тэллээ. Зураг: МҮОНРТ

ХБНГУ-ын Холбооны Зэвсэгт хүчний хуурай замын офицерын сургууль болон явган цэргийн сургуулийг “Шүхэр десантын салааны захирагч” мэргэжлээр 2018-2022 онд амжилттай суралцаж төгссөн О.Лхагвасамбууд ЗХЖШ-ын даргын 2021 оны дугаар тушаалаар олгогдсон дэслэгч цолыг Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гардуулан өглөө.

Цол гардуулах ажиллагаанд ТХЦК-ын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцож, халуун баяр хүргэж, амжилт хүссэн юм.

Дэслэгч О.Лхагвасамбуу нь ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид салааны захирагч албан тушаалд томилогдсон бөгөөд шүхэрчин дайчид шинэ залуу офицероор эгнээгээ тэллээ гэж Тусгай хүчний цэргийн командлалаас мэдээллээ.

Хуваалцах