Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Шүхэртэй” жагсагчид дахин жагсаал зохион байгуулав

Бээжингээс бие даасан статусаа нэхэж буй Хонгконгийн оюутан залуус өнгөрсөн долоо хоногт дахин жагсаал хийжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шүхэртэй” жагсагчид дахин жагсаал зохион байгуулав
“Шүхэртэй” жагсагчид дахин жагсаал зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Бээжингээс бие даасан статусаа нэхэж буй Хонгконгийн оюутан залуус өнгөрсөн долоо хоногт дахин жагсаал хийжээ. Тэд “Бид бүх нийтийн шударга сонгуулийн эрхийг хүсч байна” гэсэн уриа, лоозон барьж жагссан байна. Интернет худалдааны компанийг үүсгэн байгуулагч Чеун Вай Мэн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Энэ тэмцэл хөдөлгөөнийг хүчээр хаасан ч бидний зүрх сэтгэл хэзээ ч бөхөхгүй. Биднийг дарамтлан шахсан ч гэсэн эцсээ хүртэл тэмцэх болно. Бид ард түмэн ямар хүчтэй байдгийг Засгийн газарт харуулна” гэжээ.

Хонгконгийн оюутнууд 2017 оны сонгуулийг ардчилсан зарчмаар явуулахыг шаардаж, өнгөрсөн есдүгээр сарын 28-наас эхлэн хоёр сар гаруй жагссан юм.

Хуваалцах