Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шүхэртэй хувьсгал үргэлжилж байна

Хонгконгийн шүхэртэй хувьсгал үргэлжилж байна. Тэдэнд Хятадын Тусгай захиргааны бүсийн эрх баригчид жагсаалаа энэ сарын 6-нд дуусгах үүрэг өгсөн ч эсэргүүцлээ илэрхийлж буй 100 мянган жагсагч “Зорилгодоо хүрэхээс нааш гэртээ харихгүй” гэж мэдэгджээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүхэртэй хувьсгал үргэлжилж байна
Шүхэртэй хувьсгал үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Хонгконгийн шүхэртэй хувьсгал үргэлжилж байна. Тэдэнд Хятадын Тусгай захиргааны бүсийн эрх баригчид жагсаалаа энэ сарын 6-нд дуусгах үүрэг өгсөн ч эсэргүүцлээ илэрхийлж буй 100 мянган жагсагч “Зорилгодоо хүрэхээс нааш гэртээ харихгүй” гэж мэдэгджээ.Хонгконгийн нийтийг хамарсан энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнийг 1989 оноос хойш Хятадын Коммунист намд тохиолдсон хамгийн том сорилт гэж болно. 25 жилийн өмнө Бээжингийн Тянь Ань Миний талбайд эсэргүүцэн жагссан олон мянган оюутнууд шиг оюутан залуус Шүхрийн хувьсгалыг хийж байгаа билээ.

Хонгконгийн эрх баригчид хэзээ жагсагчидтай зөвшилцөлд хүрэх нь тодорхойгүй байгаа бөгөөд тус улсын эрх баригчид, их сургуулийн захирлууд, олонд нэр хүндтэй эрхмүүд жагсагчдад хандан эсэргүүцлээ зогсоохыг янз бүрээр уриалж байгаа аж. Ялангуяа Хонгконгийн шашны лидерүүд өөрчлөлтийн төлөөх жагсаалыг зогсоохыг ятгаж байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байна.


Хуваалцах