Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шүхрээр анхлан буугчдын дамжаа” хичээллэж байна

Дамжаанд ЗХЖШ, Цэргийн тагнуулын газар, Тусгай хүчний цэрэг, Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын 40 цэргийн алба хаагчид хамрагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шүхрээр анхлан буугчдын дамжаа” хичээллэж байна
“Шүхрээр анхлан буугчдын дамжаа” хичээллэж байна. Зураг: МҮОНРТ

Тусгай хүчний цэргийн командлалын 2021-2022 оны цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөө, “Шүхрийн сургалт-дадлагын буултыг зохион байгуулж явуулах дүрэм”-ийн дагуу “Шүхрээр анхлан буугчдын дамжаа”-г Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн байрлалд онолын сургалт, биеийн тамир, хотхоны бэлтгэл, шүхрийн эвхэлтийн дадлагыг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 03 дугаар сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Дамжаанд ЗХЖШ, Цэргийн тагнуулын газар, Тусгай хүчний цэрэг, Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын 40 цэргийн алба хаагчид хамрагдаж байна.

Энэхүү сургалт, дадлагад 11 анги, байгууллагын офицер, ахлагч нар амжилттай суралцаж байна гэж Тусгай хүчний цэргийн командлалаас мэдээллээ.

Хуваалцах