Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ШӨХТГ: 33 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 8.785.000 төгрөгийн хохирол барагдууллаа

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч нэгдүгээр сард 115 тусгай утас, чатбот, и-баримт аппликейшн, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөр дамжуулан нийт 459 иргэн хандсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШӨХТГ: 33 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 8.785.000 төгрөгийн хохирол барагдууллаа
ШӨХТГ: 33 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 8.785.000 төгрөгийн хохирол барагдууллаа. Зураг: МҮОНРТ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч нэгдүгээр сард 115 тусгай утас, чатбот, и-баримт аппликейшн, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөр дамжуулан нийт 459 иргэн хандсан байна.Үүнээс 374 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 22 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 2 иргэний гомдлыг өргөдлөөр оруулан, 1 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 27 Иргэний гомдлыг хариуцах салбарт шилжүүлж, 33 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 8.785.000 төгрөгийн хохирол барагдууллаа. Ирүүлсэн гомдол, мэдээллийн дийлэнх нь худалдаа үйлчилгээ, харилцаа холбоо болон СӨХ-тэй холбоотой асуудлаар иргэд, хэрэглэгчид хандсан байна.

Хуваалцах