Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ШӨХТГ-аас аж ахуй нэгжид шаардлага хүргэв

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт дөрвөн оронтой тусгай дугаар болон мессежний тусгай дугаарын үйлчилгээ, үнэ, тарифтай холбоотой гомдлууд маш ихээр ирэх болсон аж. Гомдлын дагуу хяналт, шалгалт хийхэд үнэ тарифын мэдээллээ зөрүүтэй хүргэдэг нь илэрсэн байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШӨХТГ-аас аж ахуй нэгжид шаардлага хүргэв
ШӨХТГ-аас аж ахуй нэгжид шаардлага хүргэв. Зураг: МҮОНРТ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт дөрвөн оронтой тусгай дугаар болон мессежний тусгай дугаарын үйлчилгээ, үнэ, тарифтай холбоотой гомдлууд маш ихээр ирэх болсон аж. Гомдлын дагуу хяналт, шалгалт хийхэд үнэ тарифын мэдээллээ зөрүүтэй хүргэдэг нь илэрсэн байна. Иймд үнэ тарифын мэдээллээ 2013 оны 7 дугаар сарын 10-ны дотор биелүүлж байршуулахыг ШӨХТГ-аас шаардсан байна.

Уг албан шаардлагыг тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.8, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16.1.2-т заасны дагуу арга хэмжээ авахыг нийт тусгай дугаар эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэв.

Хуваалцах