ШӨХТГ-аас “АСА” циркид албан бичиг хүргүүлнэ
ШӨХТГ-аас “Монголын Үндэсний цирк”-д хяналт шалгалт хийхэд гэрээний дагуу ажиллаагүй хууль зөрчсөн болох нь батлагджээ. Энэ талаар өнөөдөр ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

ШӨХТГ-аас “Монголын Үндэсний цирк”-д хяналт шалгалт хийхэд гэрээний дагуу ажиллаагүй хууль зөрчсөн болох нь батлагджээ.
Энэ талаар өнөөдөр ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хурал ШӨХТГ-ын мэдээллийн танхимд болсон бөгөөд хурлаар ШӨХТГ-ын даргын энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр батласан удирдамжийн дагуу “АСА” цирк нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийн заалтуудыг зөрчсөн нь тогтоогджээ.
Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас “АСА" циркид зөрчлөө арилгахыг үүрэгдсэн албан бичгийг хүргүүлэх гэж байгаа аж.


















