Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ШӨХТГ нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаална

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагын багтай өнөөдөр уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШӨХТГ нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаална
ШӨХТГ нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаална. Зураг: МҮОНРТ

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагын багтай өнөөдөр уулзлаа. Энэхүү уулзалтаар нийтийн тээврийн салбарт тулгамдаж байгаа дараах асуудлыг судалж, шийдвэрлэх чиглэлд ШӨХТГ анхаарч ажиллахаар боллоо.

- Нийтийн тээврийнхэн нэг цагт 35800 төгрөгийн татаас улсаас авдаг. Энэ нь автобусны жолооч нар рейсээ хийх нь чухал болохоос биш нийтийн тээврээр үйлчлүүлэгчиддээ тав тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарал хандуулах шалтгаан болж чадахгүй байна.

- Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн идэвхитэй 100 орчим чиглэл байдаг гэж Нийслэлээс мэдээлэл гаргасан байдаг ч өнгөрсөн 4 жил орчмын судалгаагаар 400 орчим идэвхитэй чиглэл байдаг гэж уулзалтад оролцсон “Улаанбаатар смарт карт” компанийн ерөнхий захирал Шин Дун Ү ярилаа.

Мөн автобусны буудлуудын хоорондын зай хол, харилцан адилгүй байна. Тийм учраас хүртээмжгүй, тав тух муутай нийтийн тээврээр иргэд үйлчлүүлэх бус хувийн унаагаа чухалчилдаг. Энэ нь эргээд замын ачаалал нэмэгдэх шалтгаан болсоор байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.

Хуваалцах