Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

ШӨХТГ-т үүрэг өглөө

Шадар сайд Д.Тэрбишдагва өөрийн харьяа агентлагийн удирдлагуудтай ээлж дараалан уулзалт зохион байгуулж буй билээ. Энэ удаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажиллаж өнгөрсөн оны ажлын тайлан, энэ оны төлөвлөгөөтэй нь танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШӨХТГ-т үүрэг өглөө
ШӨХТГ-т үүрэг өглөө. Зураг: МҮОНРТ

Шадар сайд Д.Тэрбишдагва өөрийн харьяа агентлагийн удирдлагуудтай ээлж дараалан уулзалт зохион байгуулж буй билээ. Энэ удаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажиллаж өнгөрсөн оны ажлын тайлан, энэ оны төлөвлөгөөтэй нь танилцлаа.

Д.Тэрбишдагва сайд 2014 онд “Хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлж, бизнес эрхлэгчдийг хууль дүрмээ баримтлан, хэрэглэгчээ дээдэлсэн бодлого хэрэгжүүлэхэд” дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Мөн ирэх онд Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьснаар гарах үр дүн болон ач холбогдлын талаар сонсч хөдөө орон нутагт улсын байцаагчдыг томилон ажиллуулахад анхаарал хандуулна гэдгээ уламжилсан юм.

Хуваалцах