ШӨХТГ-ын ахмад ажилтан Д.Лхагвасүрэн төрийн дээд одон медалиар шагнууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 28 дугаар зарлигаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ахмад ажилтан Д.Лхагвасүрэн ажиллах хугацаандаа Монгол Улсын зах зээлд шударга өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэх,
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 28 дугаар зарлигаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ахмад ажилтан Д.Лхагвасүрэн ажиллах хугацаандаа Монгол Улсын зах зээлд шударга өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэх, Өрсөлдөөний байгууллагыг хөгжүүлэн бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсон хүчнийг сурган дадлагажуулах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одонгоор шагнуулсан Д.Лхагвасүрэнд ажлынх нь хамт олон баяр хүргэлээ.



















