Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ШӨХТГ-ын дарга нар шилдэг улс төрчөөр тодорлоо

Энэ удаагийн шилдгийн шилдэг улс төрчөөр ШӨХТГ-ын дарга О.Магнай 1800 хүний саналаар тэргүүн байрт орж, газрын дэд дарга, орон тооны гишүүн А.Ариунболд 1000 хүний саналаар 32 дугаарт бичигдлээ. Энэ удаагийн шүүлтүүрээр иргэд УИХ-д суусан нэр бүхий гишүүдийн араас олонд төдийлөн танигдаагүй ч төр бол

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШӨХТГ-ын дарга нар шилдэг  улс төрчөөр тодорлоо
ШӨХТГ-ын дарга нар шилдэг улс төрчөөр тодорлоо. Зураг: МҮОНРТ

Сонгуулийн Менежментийн Төв, Zaluu.com сайтаас хамтран зохион байгуулсан “Шилдэг залуу 50 улс төрч” төсөл гурав дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Шалгаруулалтад 290 залуу улс төрч нэр дэвшсэнээс олон нийтээс хамгийн өндөр санал авсан эхний таван нэр дэвшигчийг “Шилдгийн шилдэг залуу улс төрч”, дараагийн 50 нэр дэвшигчийг “Шилдэг улс төрч”-өөр нэрлэсэн. Энэ удаагийн шилдгийн шилдэг улс төрчөөр ШӨХТГ-ын дарга О.Магнай 1800 хүний саналаар тэргүүн байрт орж, газрын дэд дарга, орон тооны гишүүн А.Ариунболд 1000 хүний саналаар 32 дугаарт бичигдлээ. Энэ удаагийн шүүлтүүрээр иргэд УИХ-д суусан нэр бүхий гишүүдийн араас олонд төдийлөн танигдаагүй ч төр болон хувийн хэвшилд ажиллаж ихээхэн нэр хүнд олж буй залуучуудыг дэмжсэн нь ирэх сонгуулийн дүнг тааварлашгүйгээр эргүүлж магадгүй байдал анзаарагдаж байна. Юутай ч хэрэглэгчийн эрх ашгийн төлөө ажилладаг газрын дарга, дэд дарга нар өндөр үнэлгээ авсан нь ажлынх нь үр дүн иргэдэд хүрсний илрэл бололтой.

Хуваалцах