Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Нийслэлийн Засаг даргыг шүүхэд өгнө гэв

Үүнтэй холбогдуулан Т.Аюурсайхан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд өгөхөөр нэхэмжлэл гаргахаар болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Нийслэлийн Засаг даргыг шүүхэд өгнө гэв
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Нийслэлийн Засаг даргыг шүүхэд өгнө гэв. Зураг: МҮОНРТ

ШӨХТГ-ынхан өнгөрөгч долоо хоногт хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр Нийслэлийн Засаг даргын замын хөдөлгөөнд саад учруулахуйц байдлаар зогссон, нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашинуудыг зориулалтын тээврийн хэрэгслээр ачиж, журмын хашаанд байрлуулах төлбөр 70-80 мянган төгрөг гэж тогтоосон нь хууль бус шийдвэр байсан талаар мэдээлэл хийсэн билээ. Харин үүнд НЗДТГ-аас хариу няцаалт хийж, хууль зөрчөөгүй хэмээн мэдэгдсэн юм.

Үүнтэй холбогдуулан Т.Аюурсайхан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд өгөхөөр нэхэмжлэл гаргахаар болжээ.

Хуваалцах