Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ШӨХТГ-ынхан халз мэтгэлцээн зохион байгуулна

Сүүлийн үед “Орхон” худалдааны төвийг тойрсон асуудал олны анхаарлыг татсаар байгаа. Тэгвэл өнөөдөр 15 цагт ШӨХТГ-т таван талын халз уулзалт хийх гэж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШӨХТГ-ынхан халз мэтгэлцээн зохион байгуулна
ШӨХТГ-ынхан халз мэтгэлцээн зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед “Орхон” худалдааны төвийг тойрсон асуудал олны анхаарлыг татсаар байгаа. Тэгвэл өнөөдөр 15 цагт ШӨХТГ-т таван талын халз уулзалт хийх гэж байна.

Уг уулзалтанд гомдол гаргасан түрээслэгчид, тэднийг дарамталдаг гэх түрээслүүлэгч “Орхон” худалдааны төвийн захирал Г.Бямбасүрэн, түүний нөхөрт газраа луйвардуулсан хохирогч Д.Агваан, Түрээслэгч нарын эрх ашгийг хамгаалах ТББ-ын тэргүүн, УИХ-ын гишүүн Г.Уянга, ШӨХТГ-ынхан зэрэг хүмүүс нүүр тулан уулзах гэж байгаа аж.

Энэ сарын 15-нд ШӨХТГ-ынхан түрээслэгчдийн нэгдсэн холбооныхонтой зөвлөгөөн хийснээр тус мэтгэлцээнийг зохион байгуулахаар болсон аж. “Орхон ”худалдааны төвийн 40 гаруй түрээслэгчид нэгдэн “Түрээслэгчдийн түр нэгдэл”-ийг байгуулан, эл асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлэх юм.

Одоогийн байдлаар тус худалдааны төвийн түрээслэгчид ШӨХТГ-ын үүдэн цуглараад байгаа бөгөөд мэтгэлцээн удахгүй эхлэх гэж байна.

Түлхүүр үг:ШӨХТГ-ынхан халз мэтгэлцээн зохион байгуулна
Хуваалцах