ШӨХТГ-ынхан Япон улсын Шударга худалдааны хорооны үйл ажиллагаатай танилцав
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, "ЖАЙКА" олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улс дахь Шударга өрсөлдөөний орчныг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд
Мэдээллийн алба

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, "ЖАЙКА" олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улс дахь Шударга өрсөлдөөний орчныг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва болон бусад холбогдох удирдлага, албан хаагчид 2017 оны 03 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд Япон улсын Шударга Худалдааны Хороон дээр албан ёсны айлчлал хийж, тус хорооны үйл ажиллагаатай танилцан туршлага судаллаа.

Туршлага судлах сургалт семинарын арга хэмжээ 4 өдөр үргэлжилсэн бөгөөд “Өрсөлдөөний байгууллагын хараат бус байдал, шийдвэр гаргах механизм”, “Картелийн хэргийн илрүүлэлтийг дэмжих өршөөлийн хөтөлбөрийн хэрэгжүүлэлт” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл солилцсон байна.
Тухайн сургалтаар 70 гаруй жилийн түүхтэй Япон улсын Шударга өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжүүлэлт, шинэчлэлт өөрчлөлт, алдаа оноог ярилцан Монголын Өрсөлдөөний тухай хуульд оруулах өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлснээрээ ач холбогдолтой болжээ.



















