Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүлхий хүнээс хүнд халдварладаггүй

Манай улсын Сүхбаатар, Дорноговь, Хэнтий аймгийн сумдад шүлхийн өвчлөл дэгдээд байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн эрүүл мэндийн газраас сэрэмжлүүлэг өгч байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүлхий хүнээс хүнд халдварладаггүй
Шүлхий хүнээс хүнд халдварладаггүй. Зураг: МҮОНРТ

Манай улсын Сүхбаатар, Дорноговь, Хэнтий аймгийн сумдад шүлхийн өвчлөл дэгдээд байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн эрүүл мэндийн газраас сэрэмжлүүлэг өгч байна.

Шүлхий өвчний эх уурхай нь өвчтэй мал, амьтан бөгөөд шүлс, сүү, өтгөн, шингэнээр вирус ялгардаг. Эдгээрээс хамгийн аюултай нь мал, амьтны шүлс бөгөөд вирус хамгийн ихээр агуулагддаг байна. Шүлхий өвчтэй мал, амьтантай шууд хавьтал болох, ялангуяа өвчтэй малын сүүг буцалгаж хэрэглээгүйн улмаас хүнд халдварладаг. Хүнээс хүнд халдварладаггүй. Ямар төрлийн вирусээр үүсгэгдсэн, тэр вирусын дархлаа 1.5 сар хүртэл хугацаанд тогтдог. Халдварын нууц үе 3-8 хоног. Өвчний эхэн үед 38-39 хэм хүртэл халуурах, толгой өвдөх зэрэг томуу өвчинтэй төстэй шинж тэмдгүүд илэрч байснаа гарын арьс, амны салстанд цэврүү гарах шинж тэмдэг илэрнэ. Судалгаагаар хүний шүлхийгээр өвчлөгсөдийн 65 хувь нь халдвартай малын сүү ууснаас, нэг хувь нь халдвартай сүүгээр бэлтгэсэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс, 34 хувь нь халдвартай малтай ойр хавь ажилласнаас халдвар авдаг нь тогтоогджээ. Халдвартай сүүг таван минут буцалгахад шүлхийн вирус үхдэг. Иймээс малын сүүг заавал буцалгаж цай ундандаа хэрэглэх, махыг баталгаатай газраас худалдан авч, сайтар чанаж хэрэглэх, гашилсан сүү, тараг, хоормог, цөцгийн тос, мах зэрэгт шүлхийн вирус тодорхой хугацаагаар амьд байх чадвартай тул халдварын голомттой газрын малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлсхийх, сайтар боловсруулан хэрэглэхийг зөвлөж байна.

Хуваалцах