Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Шүлхий өвчин гарч, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна

халдварт өвчний голомт бүхий бүс нутагт хяналтын постод 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүлхий өвчин гарч, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна
Шүлхий өвчин гарч, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт энэ сард хүн малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж Сум дундын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын тамгын газрын ажилтан, алба хаагчид халдварт өвчний голомт бүхий бүс нутагт хяналтын постод 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Түүнчлэн сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй улсын чанартай зам дагуух хяналт, шалгалтыг эрчимжүүлэн, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мал, мах болон малын гаралтай түүхий эд худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, иргэдэд санамж, сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна.

Хуваалцах