Шүлхий өвчин гарлаа
Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаанхус суманд гоц халдварт шүлхий өвчин гарч үхэр, хонь, ямаанаас илэрсэн байна. Өвчний анхны тохиолдол өнгөрсөн сарын 18-наас эхэлжээ
Мэдээллийн алба

Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаанхус суманд гоц халдварт шүлхий өвчин гарч үхэр, хонь, ямаанаас илэрсэн байна. Өвчний анхны тохиолдол өнгөрсөн сарын 18-наас эхэлжээ. Mалчид мал эмнэлзүйн үйлчилгээг оройтож үзүүлсэнээс энэ сард Лаборторын шинжилгээ хийж уг өвчнийг гоц халдварт шүлхий өвчин болохыг тогтоосон байна.
Баян-Өлгий аймгийн мал эмнэлгийн албаны дарга Нуртуганярилаа. Уг өвчнөөр тус аймгийн Сагсай сумын Даянгийн чиглэл дэхь 417 толгой үхэр 680 толгой хонь, 280 ямаа, Улаанхус суманд 2 үхэр өвчилсөн байна. Одоогоор 15 толгой мал хорогдоод байгааг эх сурвалж өгүүллээ. Мөн ойролцоох сумдуудад өвчин тархахаас сэргийлж, хорио цээр тогтоосон бөгөөд аймгийн хэмжээнд 6 пост 70-аад хүн ажиллаж урьдчилан сэргийлэх, ариутгах ажлыг хийж байна


















