Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шүлхий өвчнийг хяналтад авах хөтөлбөр”-ийг батлууллаа

Өнгөрөгч 10 дугаар сард Монгол Улсын “Шүлхий өвчнийг хяналтад авах хөтөлбөр”-ийг боловсруулах ажлын хэсгээс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шүлхий өвчнийг хяналтад авах хөтөлбөр”-ийг батлууллаа
“Шүлхий өвчнийг хяналтад авах хөтөлбөр”-ийг батлууллаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч 10 дугаар сард Монгол Улсын “Шүлхий өвчнийг хяналтад авах хөтөлбөр”-ийг боловсруулах ажлын хэсгээс ”Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн код”-ыг боловсруулан Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгуулага (ДМАЭМБ)-ын Мал амьтны өвчний шинжлэх ухааны комисс (OIE Scientific Commission for Animal Diseases)-т илгээсэн билээ. Тус комиссын хурлаас энэхүү хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, гишүүн орнуудаас санал авах, ДМАЭМБ-ын 84 дүгээр чуулганаар хэлэлцэх болсон.

Тэгвэл энэ сарын 26-ны өдөр Парис хотноо зохион байгуулагдсан ДМАЭМБ-ын чуулганы VII хуралдаанаар дээрх хөтөлбөрийг гишүүн орнууд санал нэгтэйгээр албан ёсоор батлаж, ДМАЭМБ-ын ерөнхийлөгч батламж гэрчилгээ (Certificate of official control programme footh and mouth disease of Mongolia)-г гардуулан өглөө.

Мөн энэ удаагийн чуулганаар Монгол Улс “Зүүн өмнөд Ази, БНХАУ-ын шүлхийтэй тэмцэх бүс нутгийн хөтөлбөр”-т гишүүнээр элсэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталгаажуулснаар Монгол Улс 2016 оны тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн “Зүүн өмнөд Ази, БНХАУ-ын шүлхийтэй тэмцэх бүс нутгийн хөтөлбөр”-ийн бүрэн эрхт гишүүн боллоо. Ингэснээр манай оронд сүүлийн 20 гаруй жилд удаа дараа гарч байгаа шүлхийн үүсгэгчийн удамшлын судалгаа хийх, улмаар өвчин гарч болох хугацаа, үүсгэгчийн хэвшлийг урьдчилан таамаглах, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх ялангуяа хил залгаа орших БНХАУ-тай улам нягт хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Хуваалцах