Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлж байна

Ховд аймгийн Булган, Үенч суманд шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа тухай “Хурд” агентлаг өмнө нь мэдээлж байсан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлж байна
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлж байна. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Булган, Үенч суманд шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа тухай “Хурд” агентлаг өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл дээрх сумдтай хил залгаа Говь-Алтай аймгийн сумдад урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж эхэлсэн байна. Тус аймгийн Тонхил сумын Барлагийн даваа, Дарви сумын Далантүрүүнд хяналтын цэг гаргасан байна. Түүнчлэн, Булган сумын хилийн боомтыг түр хаажээ.

Мөн Тонхил сумын Алтансоёмбо багт мал эмнэлэг, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Ховд аймгийн Булган сумаас энэ оны нэгдүгээр сард худалдан авсан үхэр Тонхил сумын Барлагийн даваанд байгаа юм. Тиймээс энэ газар нутагт хяналт тавьж, хоёр аймгийн мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм байна.

Хуваалцах