Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүлхийгээр өвчилсөн малын тоо нэмэгдсээр байна

Өнгөрсөн сарын 26-нд Булган суманд гарсан шүлхийн анхны дуудлагыг Ховд аймгийн Онцгой комисс хүлээн авч, тухайн үед 200 орчим мал шүлхийгээр өвчилсөн шинж тэмдэг илэрсэн.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүлхийгээр өвчилсөн малын тоо нэмэгдсээр байна
Шүлхийгээр өвчилсөн малын тоо нэмэгдсээр байна. Зураг: МҮОНРТ

Ховд аймагт шүлхий өвчнөөр 840 гаруй мал өвчилж, нэг бяруу үхсэн байна. Өнгөрсөн сарын 26-нд Булган суманд гарсан шүлхийн анхны дуудлагыг Ховд аймгийн Онцгой комисс хүлээн авч, тухайн үед 200 орчим мал шүлхийгээр өвчилсөн шинж тэмдэг илэрсэн. Харин өнөөдрийн байдлаар өвчилсөн малын тоо дөрөв дахин өссөн байна. Нөхцөл байдал ямар байгаа талаар Ховд аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаатай утсаар холбогдож тодрууллаа.

Одоогоор Ховд аймгийн Булган, Үенч суманд шүлхий өвчин гараад байна. Хээрийн штабыг Алтай суманд байгуулан шүлхийтэй тэмцэх ажлыг гүйцэтгэж байгаа талаар мэдээллээ.

Хуваалцах