Шүлхийгээр өвчилсөн найман үхрийг устгажээ
Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт энэ оны нэгдүгээр сарын сүүлээр гарсан малын гоц халдварт шүлхий өвчин бүрэн намжаагүй хэвээр байна. Өвчний голомттой буюу Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн 13 сумын нутагт 3429 мал өвчилснөөс бүгдийг нь устгасан байна. Ойрын өдрүүдэд Сүхбаатар, Хэнтий аймагт
Мэдээллийн алба

Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт энэ оны нэгдүгээр сарын сүүлээр гарсан малын гоц халдварт шүлхий өвчин бүрэн намжаагүй хэвээр байна.
Өвчний голомттой буюу Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн 13 сумын нутагт 3429 мал өвчилснөөс бүгдийг нь устгасан байна.
Ойрын өдрүүдэд Сүхбаатар, Хэнтий аймагт мал нэмж өвчлөөгүй байгаа бол Дорноговь аймгийн Даланжаргалан сумд найман үхэр нэмж өвчилснийг устгажээ.


















