Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүлхийн голомтод 11000 орчим зээр нутагшиж байна

Сүхбаатар аймгийн хэмжээнд малын гоц халдварт шүлхий өвчний ил шинж тэмдэг илэрсэн 60 өрхийн 290 толгой үхрээс 286-г нь зориудаар устгаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүлхийн голомтод 11000 орчим зээр нутагшиж байна
Шүлхийн голомтод 11000 орчим зээр нутагшиж байна. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн хэмжээнд малын гоц халдварт шүлхий өвчний ил шинж тэмдэг илэрсэн 60 өрхийн 290 толгой үхрээс 286-г нь зориудаар устгаад байна. Энэ сарын 9-ний өдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ суманд 216814 малыг вакцинжуулжээ.

Голомтын бүсэд 181 өрхийн 333 тэмээ, 14451 үхэр, 65585 хонь, 47142 ямаа, нийт 160670 малыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна. Хэнтий аймгийн Галшар сумын төвөөс зүүн хойш 50 км-т “Сангийн далай”, “Жаргалант” багийн зургаан малчны 20 үхэрт” өвчний сэжиг илэрчээ.

Аймгийн онцгой комиссын хурлын шийдвэрээр Сүхбаатар, Дорноговь аймаг болон Галшар сумтай хил залгаа Баянхутаг, Баянмөнх, Дархан, Баян-Овоо, Хэрлэн, Бор-Өндөр сумдын нутаг дэвсгэрт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв. Галшар сумын нутагт 11000 орчим зээр нутагшиж байгаа бөгөөд зээр ихтэй сумдын нутагт тандалт хийж өвчний шинж тэмдэг бүхий зээрийг устган, дээж авч шинжилгээнд явуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Галшар, Баян-Овоо, Дархан, Баянхутаг, Баянмөнх сумын Засаг дарга нарт үүрэг болгов.

Хуваалцах