Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүлхийн вирус гурван долоо хоног амьд байдаг

Гоц халдварт шүлхий өвчин ихээр тархсан энэ үед шүлхийн вирус хүнд хэрхэн халдварладаг талаарх мэдээллийг иргэдэд хүргэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүлхийн вирус гурван долоо хоног амьд байдаг
Шүлхийн вирус гурван долоо хоног амьд байдаг. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сард Сүхбаатар аймгийн нутагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин одоогийн байдлаар гурван аймгийн арав гаруй суманд илэрч нийт 800 гаруй малыг устгалд оруулаад байна. Түүнчлэн Сүхбаатар аймгийн зарим сумдад халдвар авсан мал өдөр бүхэн бүртгэгдэж байгаа талаар аймгийн удирдлагууд мэдэгдэж байгаа.

Хүн шүлхийн халдвар авсан тохиолдолд томуу ханиадны шинж илэрдэг байна. Манай улсад шүлхийн вирусээр өвчилсөн хүн ховор байдаг. Дэлхийн жишгээс харахад шүлхийн халдвар авсан хүмүүсийн 65 хувь нь халдвартай малын сүүнээс, 34 хувь нь малтай шууд харьцсанаас үлдсэн нэг хувь нь сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс шалтгаалсан байдаг ажээ.

Гоц халдварт шүлхий өвчин ихээр тархсан энэ үед шүлхийн вирус хүнд хэрхэн халдварладаг талаарх мэдээллийг иргэдэд хүргэж байна. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын яаралтай онцгой байдлын үеийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Тэгшбаярын яриаг хүргэе.

Хуваалцах