Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүлхийтэй тэмцэх шинэ стратеги үр дүнтэй байна

Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн малын тоо 922 болсон байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүлхийтэй тэмцэх шинэ стратеги үр дүнтэй байна
Шүлхийтэй тэмцэх шинэ стратеги үр дүнтэй байна. Зураг: МҮОНРТ

Шүлхийтэй тэмцэх шинэ стратеги үр дүнтэй байгааг Улсын онцгой комиссоос мэдээлж байна. Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн малын тоо 922 болсон байна. Халдварт шүлхий өвчин илэрсэн малын тандалт судалгаагаар 822 мал нь эдгэжээ. Түүнчлэн сүүлийн гурав хоногт шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

Энэ талаар Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга М.Энх-Амарын мэдээллийг хүргэж байна. Өмнө нь шүлхийтэй тэмцэхэд маш их зардал гардаг байсан. Харин шүлхий туссан малыг устгахгүйгээр хорио цээрийн дэглэмийг бага газар нутагт тогтоож, шаардлагатай арга хэмжээ авч ажилласнаар бага зардлаар шүлхийн голомтыг арилгах боломжтойг тэрбээр хэллээ. Одоогоор Ховд аймгийн Алтай, Булган, Үенч суманд хорио цээрийн дэглэм тогтоосон. Дахин шүлхий өвчний шинж тэмдэг илрэхгүй бол 18 хоногийн дараа хорио цээрийн дэглэмийг бууруулна гэж Улсын онцгой комиссоос мэдээллээ.

Хуваалцах