Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шумууланд хазуулсан үед ямар арга хэмжээ авах вэ

Шумуул хазсан газар ногоорсон эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Хэрвээ олон хоног ямар нэгэн таагүй зүйл мэдрэгдэж улмаар үрэвссэн байвал харшлын эмчид хандах шаардлагатай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шумууланд хазуулсан үед ямар арга хэмжээ авах вэ
Шумууланд хазуулсан үед ямар арга хэмжээ авах вэ. Зураг: МҮОНРТ

- Хэрвээ шумуул хазсан газар хүчтэй загатнавал хумсаараа хамаагүй маажиж болохгүй. Учир нь халдвар орж болзошгүй.

- Нэг аяга буцалсан бүлээн усанд нэг цайны халбага сода хийж сайтар уусгаад, шумуул хазсан газраа шавш.

- Хүйтэн усанд норгосон цэвэрхэн даавуу эсвэл үнэртэй ус, этилийн спиртийг бага зэргийн хөвөнд шингээгээд өвчтэй байгаа газраа тавь.

- Шумуул хазсан газар ногоорсон эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Хэрвээ олон хоног ямар нэгэн таагүй зүйл мэдрэгдэж улмаар үрэвссэн байвал харшлын эмчид хандах шаардлагатай.

Гэмтэл, согог судлалын үндэсний төв

Хуваалцах