Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ШӨНИЙГ ГЭРЭЛТҮҮЛЬЕ! тайван жагсаал болно

“Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ нь Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныхаа хүрээнд Олон улсын хэмжээнд “TAKE BACK THE NIGHT!” уриалгын дор явагддаг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, түүнд олон нийтийн анхаарлыг

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШӨНИЙГ ГЭРЭЛТҮҮЛЬЕ! тайван жагсаал болно
ШӨНИЙГ ГЭРЭЛТҮҮЛЬЕ! тайван жагсаал болно. Зураг: МҮОНРТ

“Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ нь Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныхаа хүрээнд Олон улсын хэмжээнд “TAKE BACK THE NIGHT!” уриалгын дор явагддаг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах, охид эмэгтэйчүүдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой “ШӨНИЙГ ГЭРЭЛТҮҮЛЬЕ!” тайван жагсаалыг энэ сарын 4-ний өдөр 18:30 цагт Хууль зүйн хүрээлэнгийн зогсоолоос эхлэн зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээнд "Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд" ТББ-ын гишүүд болон дэмжигч найз нар мөн Хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцоно.

Харин гар чийдэн, гар утасны гэрэл гэх мэт гэрэл гаргах хэрэгсэлтэйгээр тогтоосон маршрутын дагуу тайван жагсаал хийн алхах аж.

Хуваалцах