Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Шөнийн хяналт шалгалтыг Налайх дүүрэгт зохион байгууллаа

Архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 28 аж ахуйн нэгжийг хамруулан шөнийн хяналт шалгалтыг хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шөнийн хяналт шалгалтыг Налайх дүүрэгт зохион байгууллаа
Шөнийн хяналт шалгалтыг Налайх дүүрэгт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 28 аж ахуйн нэгжийг хамруулан шөнийн хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар 9 нэр төрлийн архи согтууруулах ундаанаас дээж авч, 45 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулан хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 13 нэр төрлийн 174 ширхэг буюу 138850 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Мөн "КОВИД-19"-өөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зурагт хуудсыг тараан маскгүй иргэдэд үйлчлэхгүй байх талаар зөвлөгөө өглөө. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах