Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шөнийн клубт гал нээж, хүний аминд хүрсэн этгээдийг хайж байна

Шинэ жилийн баярын үдэш Станбул хотын шөнийн клубт гал нээж, 39 хүний аминд хүрсэн гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шөнийн клубт гал нээж, хүний аминд хүрсэн этгээдийг хайж байна
Шөнийн клубт гал нээж, хүний аминд хүрсэн этгээдийг хайж байна. Зураг: МҮОНРТ

Шинэ жилийн баярын үдэш Станбул хотын шөнийн клубт гал нээж, 39 хүний аминд хүрсэн гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна. Өнгөрсөн ням гарагт болсон энэ халдлагын хохирогчдын тал хувь нь буюу 15 нь Израиль, Франц, Туннис, Энэтхэг, Бельги, Саудын Арабаас ирсэн гадаадын иргэд байжээ.

Тэдний амийг хөнөөсөн этгээд нь эмх замбараагүй байдал үүсэх үеэр хэргийн газраас зугтсан бөгөөд Санта Клаусын хувцас өмсөөгүй байсан гэдгийг Туркийн Ерөнхий сайд мэдэгдэлдээ онцолж байна.

Тэрбээр халдлага гарснаас хойш хэдэн цагийн дараа мэдэгдэл хийж, нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. Түүний хэлж байгаагаар гэмт этгээд хань хамсаатангүй ганцаараа энэ хэргийг үйлдсэн бөгөөд үүнд "Исламын улс" болон Курдын зэвсэгт дайчид холбоотой байж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ одоогийн байдлаар хэрэг мөрдөн шалгах шатандаа явж байгаа учир тодорхой мэдээлэл алга байна гэсэн юм.

Хэрэг гарсан "Реина" клуб нь гадны жуулчид хамгийн ихээр очдог газар бөгөөд хэрэг гарах үед тус клубт 700 гаруй хүн байжээ. Он гарахаас ердөө 75 минутын өмнө гэмт этгээд клубт дайран орж, хүмүүс рүү гал нээсний улмаас 39 хүн амь насаа алдсан байна.

Хуваалцах