Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шөнийн тээвэр болон зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг маргааш эхлүүлнэ

Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангасан, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн ШҮ:1 ”5 шар-Ботаник”, ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард”, ШҮ:3 “Зунжин-7 буудал-МУБИС” чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ. Тус чи

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шөнийн тээвэр болон зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг маргааш эхлүүлнэ
Шөнийн тээвэр болон зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг маргааш эхлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангасан, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн ШҮ:1 ”5 шар-Ботаник”, ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард”, ШҮ:3 “Зунжин-7 буудал-МУБИС” чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ. Тус чиглэлд үйлчилгээнд явах автобус 22.30 цагаас 01.30 цаг хүртэл явна.

Мөн зуслангийн чиглэлийн зорчих эрэлтэд үндэслэн ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд 3 тээврийн хэрэгсэл, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 тээврийн хэрэгсэл , ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр”чиглэлд 1 тээврийн хэрэгсэл тус тус үйлчилнэ. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Чиглэлийн замналыг дараах зургаас үзнэ үү


Хуваалцах