Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шөнийн тээврийн үйлчилгээг шалгалаа

Нийслэлийн Тээврийн газрын даргын баталсан хуваарийн дагуу тус газрын хяналт шалгалт, шуурхай зохицуулалтын хэлтсийн улсын байцаагчид өнгөрсөн сарын 31-ний 22.00-01.00 цагийн хооронд шөнийн тээврийн үйлчилгээний автобус болон такси үйлчилгээнд шалгалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шөнийн тээврийн үйлчилгээг шалгалаа
Шөнийн тээврийн үйлчилгээг шалгалаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Тээврийн газрын даргын баталсан хуваарийн дагуу тус газрын хяналт шалгалт, шуурхай зохицуулалтын хэлтсийн улсын байцаагчид өнгөрсөн сарын 31-ний 22.00-01.00 цагийн хооронд шөнийн тээврийн үйлчилгээний автобус болон такси үйлчилгээнд шалгалт хийлээ.

Шалгалтын бүрэлдэхүүнд Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн тасгийн албан хаагчид, “С1” телевизийн сурвалжлах групп оролцлоо. Шалгалтад нийт 44 тээврийн хэрэгсэл шалгаснаас гэрээ хэлцэлгүй нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлсэн бага оврын 2 автобус /8082 УБН, 0673 УНЗ/, такси үйлчилгээ эрхэлсэн 2 суудлын авто машиныг /2551 УБЧ, 3215 УБЕ/ түр саатуулах байранд саатуулж, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй зорчигч тээвэрлэсэн 2, хууль бус тээвэр эрхэлсэн 5 жолооч, зогсоолын байрлал буруу эзэлсэн 2 жолоочид асуудлыг шийдвэрлэхээр бичиг баримтыг хураан авсан байна. Мөн нийтийн тээврийн шөнийн үйлчилгээний “МУБИС-Нисэх”, “МУБИС-7-н буудал”, “ХМК-Офицеруудын ордон”-ы чиглэлд хийсэн шалгалтаар “Автотерминалирейд”ХХК-ний 14-014 /7351 УНВ/гарааш дугаартай автобус ар талдаа гарааш дугаар байрлуулаагүй, үйлчилгээний даалгаврын хуудсан дээр шалгах механик шалгасан гарын үсэггүй, 14-009 /8328 УНХ/ дугаартай жолооч Ч.Мягмарсүрэн мэргэшсэн жолоочийн үнэмлэхээ орхисон зөрчлүүдийг илрүүлж, зөрчлийг таниулан, зорчигчийн ая тухтай зорчих нөхцлийг хангах талаар мэргэжлийн арга зүйн зөвөлгөө өгч ажиллаа.

Хуваалцах