Шөнийн цагаар ашиглахгүй бол интернэтээ унтраах хэрэгтэй
Wi-Fi төхөөрөмжөө ашиглаагүй үедээ унтрааж байхыг мэргэжилтнүүд сануулж байна. Сануулаад зогсохгүй тэд "Цагийн хүрд"-ийн үзэгчдэд зориулж энэ төхөөрөмж ямар аюултай болохыг хэмжилт хийж үзүүллээ. Гар утас интернэтэд холбогдсон болоод,
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Wi-Fi төхөөрөмжөө ашиглаагүй үедээ унтрааж байхыг мэргэжилтнүүд сануулж байна. Сануулаад зогсохгүй тэд "Цагийн хүрд"-ийн үзэгчдэд зориулж энэ төхөөрөмж ямар аюултай болохыг хэмжилт хийж үзүүллээ. Гар утас интернэтэд холбогдсон болоод, холбогдоогүй үед ялгарах цахилгаан соронзон цацраг ямар их ялгаатайг үзэгч та харах болно.
Энэ нь хүний биед хортой төдийгүй, удаан хугацааны дараа хорт хавдар үүсгэх шалтгааны нэг болдог байна. Тиймээс гар утсаараа интернэт ашиглахгүй үедээ тохиргоогоо унтраах нь өвчлөлөөс хамгаалах эхний алхам юм. /2020.10.24/


















