Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шөнийн цагаар автомашины дугуй хулгайлдаг этгээдийг баривчиллаа

шөнийн цагаар “Тоёота Приус-20, 30” маркийн автомашины дугуйг хулгайлж зардаг этгээдийг илрүүлэн баривчилжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шөнийн цагаар автомашины дугуй хулгайлдаг этгээдийг баривчиллаа
Шөнийн цагаар автомашины дугуй хулгайлдаг этгээдийг баривчиллаа. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Сар шинэ - 2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид дүүрэг дамнан шөнийн цагаар “Тоёота Приус-20, 30” маркийн автомашины дугуйг хулгайлж зардаг этгээдийг илрүүлэн баривчилжээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, тээврийн хэрэгслээ харуул манаа, хяналтын камертай зогсоолд байрлуулж эд хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хуваалцах