Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шөнөдөө жиндүү хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 24-26 хэм, бусад хэсгээр 29-31 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Шөнөдөө жиндүү хүйтэн байна
Шөнөдөө жиндүү хүйтэн байна. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа цаг агаар тогтуун, шөнөдөө жиндүү хүйтэн байна.

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 19 хэм, 20 цагт 21 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 54 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны 12 дугаар сарын 02-ны 20 цагаас 2014 оны 12 дугаар сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 15-20 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 28-33 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм, өдөртөө бүх нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 24-26 хэм, бусад хэсгээр 29-31 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

2014 оны 12 дугаар сарын 04-нөөс 2014 оны 12 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 4-нд зүүн зүгийн нутгаар, 5-нд баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун болон төв, говийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 4,5-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 14-19 хэм, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

Хуваалцах