Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна

УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 19-21 хэм, бусад хэсгээр 25-27 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

2015 оны нэгдүгээр сарын 17-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи БХ-с 5-10 м/с. 17 цагт 13 хэм, 20 цагт 16 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 11 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 70 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна


2015 оны нэгдүгээр сарын 17-ны 20 цагаас 2015 оны нэгдүгээр сарын 18-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 19-21 хэм, бусад хэсгээр 25-27 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.


2015 оны нэгдүгээр сарын 19-нөөс нэгдүгээр сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 19-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд зарим газраар, 20-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Хугацааны дунд үеэс хүйтний эрч суларна.

Хуваалцах