Шөнөдөө Төв, Хэнтийн газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Төв, Хэнтийн газар тариалангийн бүс нутгаар 2-7 хэм хүрч цочир хүйтэрнэ.
Мэдээллийн алба

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:Өнөө шөнө Төв, Хэнтийн газар тариалангийн бүс нутгаар 2-7 хэм хүрч цочир хүйтэрнэ.
Өнөөдөр 17:00 цагаас 20:00 цаг хүртэл Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос 7-12 метр. 17 цагт 7 хэм, 20 цагт 3 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 7 хэм дулаан, харьцангуй чийгшил 40 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2014 оны 9 дүгээр сарын 21-ний 20 цагаас 2014 оны 9 дүгээр сарын 22-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө бүх нутгаар 10-15 дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
2014 оны 9 дүгээрсарын23-наас 2014 оны 9 дүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 23, 26-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд төв болон говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 25-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи 26-нд нутгийн хойд хэсгээр секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.


















