Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шөнөдөө зүүн зүгийн нутгаар явган шуурга шуурна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Шөнөдөө зүүн зүгийн нутгаар явган шуурга шуурч, өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Шөнөдөө зүүн зүгийн нутгаар явган шуурга шуурна
Шөнөдөө зүүн зүгийн нутгаар явган шуурга шуурна. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Шөнөдөө зүүн зүгийн нутгаар явган шуурга шуурч, өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2015 оны хоёрдугаар сарын 03-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/сек. 17 цагт 12 хэм, 20 цагт 14 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 11 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 58 хувь, агаарын даралт 884 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны хоёрдугаар сарын 03-ны 20 цагаас 2015оны хоёрдугаар сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 21-26 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 22-27 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшинэ, зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9метр. Шөнөдөө 23-24 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 17-19 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.


2015 оны хоёрдугаар сарын 5-наас хоёрдугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 6-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 7-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын талаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 6,7-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 22-27 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Хуваалцах