Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог

Иргэдийн цахим орчинд гаргасан гомдол мэдээллийн дагуу НБОГ-аас туул голын бургас,улиаснаас газар дээр нь очиж дээж аван шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнд өгч шинжлүүлснээр "Шүрэн цох" болох нь тодорхойлогдов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог
Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог. Зураг: МҮОНРТ

Иргэдийн цахим орчинд гаргасан гомдол мэдээллийн дагуу НБОГ-аас туул голын бургас,улиаснаас газар дээр нь очиж дээж аван шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнд өгч шинжлүүлснээр "Шүрэн цох" болох нь тодорхойлогдов.

Шүрэн цох хавар юм уу намар үржилд орж, эмэгчин нь ирээдүйн цохнуудын хүнс тэжээл болох ургамал шимэгчдийн колонид хялбар хүрч болохуйц газарт өндгүүдээ бөөнөөр нь гаргадаг байна. Шүрэн цохын зүйлүүд нь хэдхэн ширхгээс хэдэн зуун ширхэг хүртэл харилцан адилгүй тоотой өндөг гаргадаг. Ойролцоогоор 1 долоо хоног орчмын дараа өндгүүдээс авгалдай гардаг байна. Авгалдай хэлбэртэйгээр 10-15 хоног амьдрах бөгөөд түүний дараа бие гүйцсэн цох болохын өмнөх хүүхэлдэйн шатанд шилждэг байна. Шүрэн цохын амьдралын мөчлөг нь маш богинохон бөгөөд зүйлээсээ хамаарч 4-7 долоо хоног л үргэлжилдэг байна. Ихэнх шүрэн цохууд нэг жилийн дотор амьдралын мөчлөг нь дуусгавар болдог.

Шүрэн цохын ихэнх төрлүүд нь жилийн турш ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжууд, хувалзаар хооллодог. Өвлийн улирлыг ичиж өнгөрөөн хавар анхны шавьжууд гарч ирэхтэй зэрэгцэн гарч ирдэг.

Нийслэлийн байгаль орчны газар

Хуваалцах