Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шүри шилтгээний шөнийн гэрэлтүүлгийг дахин асаажээ

Өнгөрсөн аравдугаар сард Окинава мужид байрлах Японы түүхэн шилтгээн гал түймэрт өртсөн юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүри шилтгээний шөнийн гэрэлтүүлгийг дахин асаажээ
Шүри шилтгээний шөнийн гэрэлтүүлгийг дахин асаажээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн аравдугаар сард Окинава мужид байрлах Японы түүхэн шилтгээн гал түймэрт өртсөн юм. Энэ түймрээс хойш тус шилтгээнийг хүрээлсэн хана, хэрмийн гэрэлтүүлгийг асаахгүй байсан нь аюулгүй байдалтай холбоотой байжээ.

Тэгвэл өнгөрсөн ням гарагийн орой 18:00 цагаас эхлэн Шүри шилтгээний эргэн тойрон дахь гэрэлтүүлгийг асаасан байна. Шөнийн гэрэлтүүлгийг асааснаар энэ түүхт шилтгээн бүхий газарт орой үдшийн цагаар зочилж байгаа жуулчид болон иргэд дурсгалын зураг авахуулах, 14-р зууны үед анх баригдсан шилтгээнийн шөнийн дүр төрхийг харах боломжтой болж байна.

Хуваалцах