Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ШУТИС ахлах сургуультай боллоо

ШУТИС нь өөрийн харьяанд шинээр Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийг байгуулснаа зарлалаа. Тус сургууль нь Монгол улсын хэмжээнд загвар болохоор зохион байгуулагдсанаар орон даяар байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэг сайтай, техник технологид сонирхолтой, авьяас чадвартай сурагчдыг элсүүлэн д

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШУТИС ахлах сургуультай боллоо
ШУТИС ахлах сургуультай боллоо. Зураг: МҮОНРТ

ШУТИС нь өөрийн харьяанд шинээр Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийг байгуулснаа зарлалаа. Тус сургууль нь Монгол улсын хэмжээнд загвар болохоор зохион байгуулагдснаар орон даяар байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэг сайтай, техник технологид сонирхолтой, авьяас чадвартай сурагчдыг элсүүлэн дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухаан технологийн ахлах сургуулиудын тусгай хөтөлбөрөөр суралцуулахаар зорьж байгаа аж. Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль нь өнгөрөгч долоо хоногт элсэлтээ авсан хэдий ч нэмэлт элсэлт авах болсон байна. Суралцахыг хүсэгчдийг энэ сарын 26-28-ны өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд ШУТИС-ийн нэгдүгээр байранд бүртгэж 29-ний өдөр 15.00 цагт ШУТИС-ийн Төв номын санд математикийн хичээлээр шалгалтаа авах аж.

Түлхүүр үг:ШУТИС
Хуваалцах